ПЕНСИЛВАНИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛЬ, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

    Монголын Хуульчдын холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Арилдийпүрэв, мэргэжилтэн Н.Хишигсүрэн нар АНУ-ын тэргүүлэх зэрэглэлийн Пенсилванийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийн Дэд захирал Стивен Г. Барнестай уулзаж, Монголын хуульчдын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, туршлага судлах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын урт хугацааны, үр өгөөжтэй, тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх боломжуудын талаар ярилцаж хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

    Дэд захирал Стивен Г. Барнес Пенсилванийн их сургуулийн Хуулийн сургууль нь Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг тэтгэлэгтэйгээр суралцуулах, мэргэшсэн сертификатын сургалтыг арбитр, зуучлал, хэлэлцээр, бизнесийн эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, эрчим хүчний эрх зүй гэх мэт сэдвүүдээр урт богино хугацаатай сургалтуудад хамруулах, хуульч эрдэмтэдийг солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны хэлбэрүүдийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

    Мөн түүнчлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад АНУ-д мэргэжил дээшлүүлэх, хууль зүйн мэргэжлийн байгууллагуудад дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.

 

    Энэхүү хамтын ажиллагаа нь монголын хуульчдын ур чадварыг нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоог сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал харилцан илэрхийллээ. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35