"Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг” 2016-2017

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хамтарсан "Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг” 2016-2017

 

Товч танилцуулга

2016 оны 9, 10 дугаар сард эхлэх хичээлийн жилд Их Британиийн Нэгдсэн Вант улсад Магистрт суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг онлайн бүртгэлд хамрагдахыг урьж байна.

Их Британи болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан энэхүү тэтгэлгээр тус улсууд өөрсдийн салбартаа нөлөө бүхий манлайлагч болох чадавхитай, Монгол Улсын ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл бүхий авъяаслаг, зорилготой залуучуудад хөрөнгө оруулах зорилготой болно. Тэтгэлгээр сургалтын төлбөр, замын зардал болон амьдрах зардал олгогдоно.  

Боломж

  • Их Британийн өндөр чанартай боловсрол эзэмших
  • Дипломын дараахь буюу Магистрийн зэрэг хамгаалах (MSc, MA, LLM, MBA)

Дараахь салбарт суралцах өргөдөл гаргагчид давуу байдал олгогдоно:

 

  • Банк, санхүү
  • Олон улсын эрх зүй
  • Хүний эрх
  • Нийтийн эрх зүй
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Мэдээлэл технологи
  • Шинжлэх ухаан, технологи
  • Уул уурхай
  • Боловсрол

 

Тавигдах шаардлага:

  • Өргөдөл гаргах үедээ Монгол Улсын иргэн байх, төгсөөд Монгол Улсдаа эргэж ирэх;
  • Их Британийн дунд сургуулийн боловсролтой тэнцэх дунд сургуулийн боловсролтой байх;
  • 2015 оны 9 дүгээр сарын байдлаар хоёр жил ажилласан эсвэл түүнтэй тэнцэх туршлагатай байх  
  • Англи хэлний мэдлэгтэй байх (IELTS оноо 6.5-аас дээш байх. Хууль гэх зэрэг зарим курс IELTS-ийн 7-оос дээш оноотой байхыг шаардана)
  • Өмнө нь болон одоогийн байдлаар дээрх Засгийн газрын өөр бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Өөрийн салбартаа гаргасан амжилт, давуу талаа нотлох
  • Өргөдөл гаргагч тэтгэлэг хүртсэнээр Монгол Улсад ямар ашигтай байх талаар тодорхой санал дэвшүүлэх  
  • Манлайлах боломжтой гэдгээ нотлох чадвартай байх

 

2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлгийн бүртгэл 2015 оны 8 дугаар сарын 3-наас 2015 оны 11 дүгээр сарын 3-нийг хүртэл явагдана. Дараахь холбоосоор орж цахим бүртгэлд хамрагдана уу.  www.chevening.org/apply/

 

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.chevening.org/mongolia/apply, www.meds.gov.mn

 

Бүртгэл 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр үд дунд хүртэл үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35