“Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрх” судалгааг танилцууллаа

Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо  нь Хүний эрхийн үндэсний комисс, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “ХАВРЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ” судалгааг хийгээд байна.

 

Тус судалгааг танилцуулах тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, “Монголын морин спорт уяачдын холбоо” зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, саналаа хэлсэн юм.

 

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүй буюу эдгээр хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо байхгүй байгаа аж. Тиймээс судалгааг хийсэн хуульчдын зүгээс хаврын хурдан морь унаач хүүхдийн эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь унахад тохиромжтой бие бялдар, нас, оюун ухааны хувьд өөрийн болоод бусдын үйлдлийг ойлгох, өөрт үүсч болох эрсдэлийг бүрэн ойлгож, ухаарах насанд хүрсэн үед нь хаврын хурдан морины уралдаанд оролцуулах, өөрөөр хэлбэл 16 наснаас дээш насныхныг хаврын хурдан морины уралдаанд оролцуулж байх эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зөвлөмжиндөө тусгасан байна.

 

Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо”-г нийтийн эрх зүйн хуулийн этгээд болгох, Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, уралдаан, сунгааны үед тээврийн хэрэгслээр дагахад хязгаарлалт хийж, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг зөвлөмжилжээ.

 

“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгааны хураангуйг татах бол ЭНД дарна уу:

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35