Хуульчдын холбооны зөвлөл хуралдлаа

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хуульчдын танхимд хуралдлаа. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд:

 

  • Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга Т.Жадамбаагийн санал болгосноор хуульч Б.Эрдэнэсүрэнг тус хорооны Сахилгын шинжээчээр томиллоо.

 

  • Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлаар тус холбооны Ёс зүйн хорооны саналыг хэлэлцэж, шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч нэр дэвшигч С.Нямжавыг Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлж, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар санал болгосон тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан болно.

 

  • Хуульчдын холбооны Тамгын газраас боловсруулсан “Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам”-ын төслийг хэлэлцэж батлав.

 

  • “Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн тайлан”-г тус ажлын хэсгийн дарга Д.Батсүх танилцууллаа.

 

  • Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулагдсан тус холбооны анхны Ерөнхийлөгч Д.Батсүхийн ажлыг хүлээлцэх комиссын гишүүн Т.Жавхлантөгс нь хүлээлцсэн ажлын үр дүнгийн талаарх танилцуулгыг хийв.

 

  • Монгол Улсын Шүүхий ерөнхий зөвлөлөөс дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч 26 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэж, баталгаажуулав.

 

  • Хуульчдын холбооны санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, гишүүдэд санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэх зорилгоор тус холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар www.mglbar.mn цахим хуудсанд “Шилэн данс” цэс нээж ажиллуулах асуудлыг хэлэлцээд, холбооны гишүүн нь зөвхөн өөрийн эрхээр хуудсанд нэвтэрсэн тохиолдолд шилэн дансны мэдээллийг харах байдлаар санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах нь зөв гэдгийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35