ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн бүсийн төлөөлөгч Ричард Дегагне, хороо хариуцсан ажилтан Э.Энхтайван, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Удирдлага зохицуулалтын газрын дарга Ж.Пүрэвжав нар Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Арилдийпүрэв, мэргэжилтэн Н.Хишигсүрэн нартай уулзаж олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дотоодын эрх зүйд хамааралтай онол практикийн болон гүйцэтгэх ажлын арга аргачлалын талаар Монголын хуульчдын гишүүн хуульчдын ур чадвар, мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх хоёр талын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцаж Санамж Бичиг байгуулахаар тохиролцлоо.

 

Ноён Ричард Дегагне нь Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг олон улсын сургалтад хамруулах, Улаан загалмайн нийгэмлэгт Pro bono хийх боломжийг нээх, олон улсын Moot Court шүүх хуралд  Монголын хуульчдыг оролцогчоор болон шүүгчээр урьж оролцуулан олон улсын туршлага судлах, ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтойг онцлон тэмдэглэлээ.

 

Монголын хуульчдын холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Арилдийпүрэв, Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн бүсийн хуулийн зөвлөх Ричард Дегагне нар хамтын ажиллагаагаа хүмүүнлэгийн эрх зүйн конвенциуд болон бусад энэ төрлийн олон улсын конвенцийн хэрэгжилтийг Монгол улсад хангахад хуульчдын идэвхи, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.   

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл

ТАНД БАЯР ХҮРГЭЕ

1 цаг 18 мин
ШИНЭ МЭДЭЭ
ТАНД БАЯР ХҮРГЭЕ
1 цаг 18 мин
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор өнөөдөр эхэллээ
Уржигдар 17 цаг 19 мин
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ХУУЛЬЧДАД ГАРДУУЛЛАА
Уржигдар 13 цаг 36 мин
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 13 цаг 24 мин
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁР ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 09 цаг 06 мин
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2026-11-24 17:04
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-24 16:50
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-24 16:24
МЭДЭЭЛЭЛ
2026-11-24 10:16
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
2026-11-23 16:11
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-23 16:09
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-11-23 10:09
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33