Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Б.Алтанбадралт: Өмгөөлөгчид хувийн байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллах боломжийг нээгээд өгчихмөөр байна

Ховд аймгийн өмгөөлөгч Б.Алтанбадралттай ярилцлаа.

-Орон нутагт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Манай аймгийн хувьд харьцангуй гайгүй. Манайх чинь олон өмгөөлөгчтэй.

-Хэчнээн өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг юм?

-21 өмгөөлөгч байна. Сая зохион байгуулсан хуульчийн сонгон шалгаруулалтад 3-4 хүүхэд тэнцсэн гэсэн. Тэгэхээр 25 дөхөх байх.

-Энэ нэг аймгийн хувьд хангалттай тоо юу?

-Хангалттай байлгүй яах вэ. Бусад аймагт 6-7 л өмгөөлөгч байгаа шүү дээ.

-Сүүлийн үед “Өмгөөлөгчдөөс болоод шүүх хурал хойшиллоо, өмгөөлөгчид хариуцлагагүй байна” гэх яриа их гарах болсон. Орон нутагт ийм асуудал хэр гарч байх юм?

-Ховд аймагт бол үндэслэлгүйгээр шүүх хурлыг хойшлуулах зүйл гардаггүй. Шүүх хурал хуульд заасан үндэслэлийн дагуу л хойшлох асуудал яригдахаас биш нэг их хойшлоод байдаггүй. Харин ч Ховдын өмгөөлөгч нар Баян-Өлгий, Увс, Завханд очиж өмгөөлөл үзүүлдэг шүү дээ. Харин шүүх харилцан уялдаагүй байх тохиолдол гардаг. Давж заалдах шатны шүүх дээр хоёр хурал зарлачихсан байхад эрүү, иргэн дээр давхар хурал зарлах тохиолдол гардаг байсан. Үүнийг манай аймагт зохицоод шийдвэрлэчихсэн.

-Танай аймгийн өмгөөлөгч нар шинээр боловсруулаад байгаа Өмгөөллийн тухай хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Манай өмгөөлөгч нар энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Энэ хууль батлагдчихвал өмгөөлөгчийн эрх зүйн байдалд эерэг өөрчлөлт хэр гарах бол?

-Хуучин Өмгөөллийн тухай хууль дээр өмгөөлөгчийг цагдаа, тагнуулын байгууллагаас чагнаж  тагнах, хувийн нууцад нь халдах, байр оронд нь нэгжлэг хийхийг хориглосон заалт байсан ч Эрх зүйн байдлын тухай хуулиар байхгүй болчихсон байгаа шүү дээ. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд үүнийг оруулж өгсөн нь бидний эрх зүйн байдлыг хангах нэг баталгаа болж байгаа. Яагаад гэвэл өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотойгоор хувийн нууцад халдах, ар гэрт нь заналхийлэх байдал гардаг. Үүнийг таслан зогсоох зохицуулалтыг хуульдаа оруулж өгөхгүй бол болохгүй болчихоод байгаа. Шүүгч нар бүхэл бүтэн Тахар гээд байгууллагаар хамгаалуулдаг. Гэтэл өмгөөлөгч нарт ямар ч хамгаалалт алга.

-Шинэ хуулийн төслийг харахад өмгөөлөгч нараас Хуульчийн сонгон шалгаруулалтаас гадна өмгөөллийн шалгалт авдаг болохоор зохицуулалт яригдаж байна билээ. Энэ хэр зөв зүйтэй юм бол?

-Би өмгөөллийн шалгалт өгч өмгөөлөгч болсон хүмүүсийн нэг. Дахин шалгалт авна гэдэг бол маш зөв зүйтэй. Одоо чанаргүй хуульчид олон болоод байна шүү дээ.

-Мөн давхар татварын асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Төлөх ёстой бол төлөөд л явна шүү дээ. Энэ бол өмгөөлөгч нарт нэг их ачаалал болохгүй гэж бодож байна. Харин давхар ажил хийх эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй байгаа юм.

-Хуулиараа хориотой биз дээ?

-Прокурор, шүүгч нар төрөөс цалин аваад нийгмийн даатгалаа төлүүлээд яваад байдаг. Гэтэл өмгөөлөгч нар бүгд хувиараа л төлж байна шүү дээ. Энэ бол орон нутгийн өмгөөлөгч нарын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа. Бид хуульч гэдэг утгаараа улсад болоод Хуульчдын холбоонд зайлшгүй татвар төлж байна. Гэтэл нийгмийн даатгалаа бас хувиараа төлдөг. Ийм ялгамжтай асуудал байж болохгүй. Улаанбаатарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчдийн орлого хангалттай байж болох ч орон нутгийн өмгөөлөгчдийн хувьд хүндхэн шүү дээ.

-Орон нутагт өмгөөллийн хөлс хэд байдаг юм бэ?

-Орон нутгийн иргэдийн өмгөөллийн хөлс Улаанбаатарынхаас 10 дахин бага байдаг.  Улаанбаатарт байгаа өмгөөлөгч хөнгөн хэрэг дээр нэг сая төгрөг аваад ороход орон нутагт 150 мянган төгрөг авах жишээтэй. Тиймээс залуучууд Улаанбаатар руу тэмүүлж, орон нутагт гурван жил ажиллаад л жаахан процессын мэдлэгтэй болохоороо хот руу шилжээд ирдэг.  Бүр зарим өмгөөлөгч Улаанбаатарт ирж өмгөөлөл хийж байна шүү дээ.

-Тэгэхээр таныхаар гарц нь давхар ажил эрхлэлт гэсэн үг үү?

-Өмгөөлөгч нар төрөөс ямар нэг хангамж авахгүй байгаа. Иргэдтэй адилхан л эрх үүрэгтэй байна. Тиймээс хувийн байгууллагад ажиллах боломжийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Тухайлбал, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани тогтмол цалин аваад ажиллах хуульч ажилд авах хүсэлт их байдаг. Түүнээс биш гэрээгээр ажилладаг хүн авах сонирхолгүй. Тиймээс өмгөөлөгчдийг ядаж хувийн байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллах боломжийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Эсвэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төрөөс даах зохицуулалтыг оруулж өгөх хэрэгтэй байна.

-Хуульчдын холбооноос орон нутгийн хуульчдад чиглэсэн ямар ажлуудыг хийгээсэй гэж хүсч байна вэ?

-Орон нутгийн хуульчид Улаанбаатарт ирж сургалтад хамрагдахад хүндрэлтэй байдаг. Тиймээс сургалтыг шат дараатайгаар бүсчлээд зохион байгуулаад өгчихмөөр байна. Хоёрдугаарт, Хуульчдын холбооны мэдээ, мэдээллийг орон нутгийн хуульчдад хүргэх, орон нутгийн хуульчдын саналыг Хуульчдын холбоонд хүргэх ажил их дутмаг байгаа. Тиймээс Салбарын зохицуулагчийн асуудлыг хурдан шийдвэрлэвэл зүгээр байна. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
Уржигдар 11 цаг 23 мин
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2025-11-28 17:45
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38
"ҮНДСЭН ХУУЛИЙН АМИН СҮНС: ХАРИУЦЛАГА, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-11-25 15:41
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ 2023-2025 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН
2025-11-24 10:17