Шинэ номын мэдээ “Газрын харилцаа, хөрөнгийн бүртгэл: 250 асуултын хариулт”

Хуульч, өмгөөлөгч В.Энхтамир нь Газрын харилцаа болон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой хамгийн түгээмэл 250 асуултыг зохиомжлон тухай бүр хариулт боловсруулах замаар энэхүү бүтээлийг туурвижээ.  Иймд иргэд газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээлэл тухайлбал, цахим газар өмчлөл, газрын маргаан, газрын болон барилгын зөвшөөрөл зэрэгтэй холбоотой нийтлэг асуултын хариулт болон аливаа газар болон барилгын эрх, зөвшөөрлийг авахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг хялбар байдлаар олж авах боломжтой.

Мөн гадаадын иргэн, хуулийн этгээдийн газрын харилцаатай холбоотой хэсгийг англи хэл рүү орчуулсан тул Монгол улсад газрын харилцаанд оролцогч гадаадын иргэн, хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулагч нар шууд гарын дор ашиглах боломжтой болно.

Зохиогч өөрийн 14 жилийн ажил, хөдөлмөрийн туршлага дээр тулгуурлан газар, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд оролцогч иргэдийн эрх зүйн боловсролд зориулан энэхүү бүтээлийг туурвисан тул газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн салбарыг "авилга, хүнд суртал"-аас ангид байлгахад ихээхэн нэмэр болох бүтээл болжээ.

Энэхүү ном нь Интерном, Мир ном болон Хууль зүйн хүрээлэнгийн номын дэлгүүдэд 6500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа болно. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл

ТАНД БАЯР ХҮРГЭЕ

1 цаг 18 мин
ШИНЭ МЭДЭЭ
ТАНД БАЯР ХҮРГЭЕ
1 цаг 18 мин
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор өнөөдөр эхэллээ
Уржигдар 17 цаг 19 мин
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ХУУЛЬЧДАД ГАРДУУЛЛАА
Уржигдар 13 цаг 36 мин
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 13 цаг 24 мин
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁР ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 09 цаг 06 мин
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2026-11-24 17:04
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-24 16:50
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-24 16:24
МЭДЭЭЛЭЛ
2026-11-24 10:16
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
2026-11-23 16:11
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-23 16:09
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-11-23 10:09
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33