Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнийг сонгох сонгууль 12 дугаар сарын 7-нд эхэлнэ

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт зааснаар Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

    Үүнтэй холбогдуулж Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 27-нд хуралдаж тус хорооны тэргүүн сонгох асуудлыг хэлэлцэх хурлыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн болно.

    Монголын Хуульчдын холбооны “Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам”-д зааснаар тус хорооны хурлыг хуралдуулах шийдвэр гарснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулахаар заасныг баримтлан Хуульчдын холбооны www.mglbar.mn  цахим хуудсаар хорооны тэргүүнийг сонгох сонгуулийг 2015 оны 12 дугаар сарын 7-ноос 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулахаар боллоо.  

    Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, 2015 оны 12 дугаар сарын 11-ний 18:00 цагийн хооронд зохион байгуулах бол нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагаас эхлүүлж, 12 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болгоно.

    Иймд Өмгөөлөгчдийн хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц кодоор www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

 

Холбогдох мэдээллийг 70116065, 99025467 дугаарын утсаар авна уу.

Зохион байгуулагч: Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35