“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ОРОН НУТАГТ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТЫН ЗАР

  Нээлттэй нийгэм формын хуулийн хөтөлбөр 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 Төрийн бус байгууллагын ажилтнуудыг сонгон шалгаруулж, 2015 онд шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийг орон нутагт сурталчлах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах чадавх олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

  Сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлж, өргөдлийн маягт бөглөж ирүүлсэн ТББ-уудаас сонгон шалгаруулна. Нэг аймгаас зөвхөн нэг ТББ-ыг сургалтад хамруулна. Оролцогчийн  сургалт зохион байгуулах мэдлэг, ур чадварыг хэд хэдэн ТББ хамтран үнэлж, тодорхойлолт ирүүлбэл түүнийг сонгон шалгаруулахад давуу байдал болгож харгалзана. Тус сургалт Улаанбаатар хотноо ННФ-ын хурлын танхимд зохион байгуулагдана.

Сургалтад оролцохоор хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байх:

  • Тухайн орон нутагт байнга оршин суудаг байх
  •  Тухайн орон нутгийн төрийн бус байгууллагын ажилтан байх
  • Цаашид энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах боломжтой байх
  • Сургалт болох хугацаанд Улаанбаатар хотод ирэх боломжтой байх 

 

Сургалттай холбоотой мэдээлэл, өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудаснаас авч үзнэ үү.

Өргөдлийн маягтыг татаж авах

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг

Өргөдөл хүлээн авах цахим хаяг: fellowship@forum.mn

Эх сурвалж: http://forum.mn/index.php?sel=content&obj_id=5131

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35