“Өв залгамжлагчийн эрх, хамгаалалт” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно

Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооноос “Өв залгамжлагчийн хууль ёсны эрх ашиг, түүний эрх  зүйн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүссэн хуульч, судлаачдын илтгэлийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны мэргэжилтэн Э.Сувд contact@mglbar.mn цахим шуудангаар хүлээн авах бөгөөд биечлэн ирсэн оролцогчийн илтгэлийг холбооны бичиг хэргийн ажилтан хүлээн авч байна.

Эрдэм шинжилгээний хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагааг 88047845 дугаарын утсаар авах боломжтой.

“ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ АШИГ, ТҮҮНИЙ ЭРХ  ЗҮЙН
ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр                                                                                                           Улаанбаатар хот

Нэг. Хурлын зорилго

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэн “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн эрхийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс сэргийлэх талаар эрх бүхий байгууллага, эрдэмтэн судлаач, практик ажилтнуудын илтгэлийг хэлэлцэж,  хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж гарган холбогдох байгуулахад хүргүүлэхэд оршино. 

Хоёр. Хурлыг зохион байгуулагч

Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо

Гурав. Хурал зохион байгуулах хугацаа

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхрын 304 тоот Хуульчдын танхимд эхэлнэ.

Дөрөв. Сэдвийн хамрах хүрээ

“Өв залгамжлагчийн хууль ёсны эрх ашиг, түүний эрх  зүйн хамгаалалт” 

Тав. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага

Илтгэлд илтгэгчийн талаарх товч мэдээлэл, ажил, сургуулийн нэр, албан тушаал, холбоо барих утасны дугаар, илтгэлийн сэдэв, бичсэн байна.

5.1.Илтгэлийн агуулгын хувьд:

  • Онол, арга зүйн үндэслэлтэй;
  • Шинэлэг, оновчтой санал, санаачлага дэвшүүлсэн;
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан;
  • Практикт хэрэгжиж болохуйц;
  • Бусдын ажлыг шууд хуулбарлаагүй;
  • Судалгаанд ашигласан материалыг бүрэн дурдсан;
  • Орчин үеийн шинэ арга, хэрэгслийг ашигласан байх;
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, дүгнэлт, зөвлөмжийн шийдэл гаргасан бай;
  • Илтгэлийг өөр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлээгүй болон хэвлүүлээгүй байх.

5.2.Илтгэлийн эх бичвэрт тавигдах стандарт:

  • Үсгийн фонт – Apial;
  • Үсгийн өндөр - 12;
  • Мөр хоорондын зай - 1.15;
  • Хуудас захын зай: Дээд, доод, баруун захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун;
  • Цаасны хэмжээ: А4
  • Хуудас 5-8;
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, удиртгал, судалгааны хэсэг, дүгнэлт, санал, эх сурвалж гэсэн үндсэн хэсгүүдийг багтаасан байх;
  • Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах).

Зургаа. Илтгэл сонгох, хэлэлцүүлэх, илтгэгчийн ажлын үр дүнг үнэлэх

Хурлыг зохион байгуулах ажлын хэсэг илтгэлүүдийг хүлээн авч, эрдэм шинжилгээний ажилд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангасан, ач холбогдол бүхий илтгэлийг сонгож хэлэлцүүлнэ. Илтгэх хугацаа 15 минут байна. Илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн, судлаачдад талархал, мөнгөн урамшуулал олгоно. Бусад илтгэлийг эмхэтгэлд оруулж, хэвлэх эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэнэ.
 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 32 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53