“ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын Хуульчдын холбооны 10 жил, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 50 жилийн ойг тохиолдуулан “Хуульчдад зориулсан сургалтын тогтолцоо, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх эрдэм шинжилгээ, судалгаа, хууль зүйн дээд боловсрол”, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, доктор Б.Өнөрмаа “Хуульчийн сургалтын хөтөлбөр, хэрэгжилт, хуульчдын оролцоо”, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа “Шүүгчийн сургалт”, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор Ц.Насанбат “Прокурорын сургалт” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Тус хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Азийн сан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Орхон их сургууль болон хуульчдын төлөөлөл оролцсон бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Монгол Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Бат-Орших, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор Т.Золбоо, Монгол Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар панелист илтгэгчээр оролцож, хуульчдад зориулсан сургалтын тогтолцоо, шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
6 цаг 47 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00