"ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ (AI) ХЭРЭГЛЭЭ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөллийн ПрайсуотэрхаусКүүпэрс Легал ХХН хамтран зохион байгуулж буй "ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ (AI) ХЭРЭГЛЭЭ" сэдэвт уулзалт, ярилцлагад хуульчид Та бүхнийг урьж байна.
Тус хэлэлцүүлэгт PwC Төв болон Зүүн Европ бүсийн Хуулийн үйлчилгээ хариуцсан дарга, M&A (Mergers and Acquisition) хуульч, Хью Овен зочин илтгэгчээр, Өмгөөллийн ПрайсуотэрхаусКүүпэрс Легал ХХН-ийн хуулийн үйлчилгээ хариуцсан менежер, хуульч, өмгөөлөгч Р.Мөнхжаргал ярилцлагын модератороор оролцоно.
Хэлэлцүүлгээр хууль зүйн үйлчилгээ дэх хиймэл оюун ухааны хэрэглээ, хиймэл оюун ухаанд суурилсан программыг хууль зүйн үйлчилгээнд ашиглаж буй байдал, хиймэл оюун ухааны хэрэглээнд анхаарах ёс зүйн асуудлууд, хиймэл оюун ухааны хэрэглээний хуульчийн мэргэжилд үзүүлэх нөлөөлөл, хиймэл оюун ухааны хэрэглээний хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага зэрэг агуулгын хүрээнд олон улсын туршлагаас хуваалцана.
Ноён Хью Овен нь Төв болон Зүүн Европ бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, технологи, банк санхүү, даатгал, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө болон эрүүл мэндийн салбарын компаниудын олон төрлийн, томоохон хэлцлүүд дээр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан олон жилийн туршлагатай юм.
Хэлэлцүүлэг Англи хэл дээр Монгол орчуулгатай явагдана.

Оролцох хуульчид 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл энд дарж бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай.
Жич: Энэхүү арга хэмжээнд Иргэний нийгмийн байгууллагууд болон Их дээд сургуулиудын оюутнууд хамрагдах боломжтой.
Уулзалттай холбогдох мэдээллийг Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдон мэдээлэл авна уу.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26