2024 ОНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

   Монголын Хуульчдын холбооноос залуу, шинэ хуульчдыг чадавхжуулах, хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулдаг “Менторшип” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж эхэллээ.

   “Менторшип” хөтөлбөр нь залуу хуульчдыг мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллаж байгаа, ажил мэргэжлийн арвин туршлагатай, нийгэм болон салбартаа эерэгээр танигдсан хуульчдад дагалдуулах замаар өөртөө итгэлтэй, ёс зүйтэй хуульч бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах, чиглүүлэх зорилготой цогц хөтөлбөр юм.

   Тус хөтөлбөрт хамрагдаж буй ментор болон менти нарын уулзалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтаар хөтөлбөрийн талаар танилцуулж, цаашид хэрхэн зохион байгуулах, үүрэг оролцоо ямар байх зэрэг мэдээллийг өгч, оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.

    Энэ удаагийн хөтөлбөрт нийт 10 ментор, 30 менти хамрагдах бөгөөд дөрвөн сарын хугацаанд хэрэгжих юм. Хөтөлбөрийн чиглүүлэгч буюу менторуудаар дараах хуульчид сонгогдоод байна.

  1. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Даваадорж;
  2. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах;
  3. УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Б.Өнөрмаа
  4. УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж;
  5. УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхам;
  6. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа;
  7. “Fom Partners” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баттуул;
  8. “Андерсон энд Андерсон" ХХН-ийн партнер, олон улсын арбитрч Х.Наранбулаг;
  9. “Грата Интернэшнл Монголиа”-ийн гүйцэтгэх захирал, партнер В.Болормаа;
  10. Өмгөөллийн “Keystone Legal” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч А.Мандуул нар юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53