“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

  Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төсөлтэй хамтран “WHY MEDIATION” Арилжааны эвлэрүүлэн зуучлалын талаарх Канад улсын сайн туршлага” сэдэвт чөлөөт ярилцлагыг 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

  Тус чөлөөт ярилцлагыг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, ШЕЗ-ийн Эвлэрүүлэн Зуучлагчдын Зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т. Болормаа, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа нар үг хэлсэн бол хөтлөгч, модератороор Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д. Түмэнжаргал ажиллалаа.

  Энэхүү чөлөөт ярилцлагын зочноор Канад улсын мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч, мэргэшсэн арбитрч Жим Маккартни оролцсон бөгөөд тэрбээр Худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон орон сууцны барилга, мэргэжлийн хариуцлага, франчайзинг, ажил эрхлэлт, өр төлбөр, даатгал, корпорацын болон хувьцаа эзэмшигчдийн асуудлууд, нөөц ашиглалт, итгэмжлэл, түрээсийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг худалдах, засгийн газрын гэрээ, гал түймэр, газрын тос болон нүүрсний нүүрсний хайгуулын болон олборлолтын тусгай, байгаль орчны хяналтын гэрээ зэрэг олон салбарыг хамарсан 2,000 гаруй маргаанд арбитр, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг гүйцэтгэсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч, арбитрч юм.

  Жим Маккартни нь Альберта мужийн Арбитр ба Эвлэрүүлэн Зуучлалын Нийгэмлэгийн (ADR Institute of Alberta) ерөнхийлөгч болон Канад Улсын Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх (ADR) институтийн захирал, дэд ерөнхийлөгч, Үндэсний эрчим хүчний хоолойн арбитрын гурван хорооны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Канад Улсын Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх (ADR) институтийн арбитрын ажиллагааг шинэчлэн, боловсронгуй болгох төслийн удирдагч бөгөөд энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сард орчин үеийн арбитрын ажиллагааны дүрэм болон дэмжин туслах үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

  Энэхүү чөлөөт ярилцлагын үеэр Жим Маккартни нь Канад улс уламжлалт шүүхийн маргаанаас эвлэрүүлэн зуучлал болон арбитрт хэрхэн шилжсэн, анхдагч нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан, Эвлэрүүлэн зуучлалын үед сэтгэл хөдлөл ихтэй эсвэл нэг тал илүү давамгай мэдрэмжтэй байхад хэрхэн удирдаж зөв чиглүүлдэг туршлага, Эвлэрүүлэн зуучлагч болохыг хүсэж байгаа ч уламжлалт шүүхийн маргаанаас гарахыг эргэлзэж, итгэл багатай байгаа хуульчдад өгөх зөвлөгөө, Канад улсад эвлэрүүлэн зуучлалыг дэмжихэд ашиглагддаг үр дүнтэй зохицуулалтын арга барил, өдөөгч хүчин зүйл, урамшууллын систем болон сүүлийн жилүүдэд эвлэрүүлэн зуучлалын салбарт ямар өөрчлөлтүүд ажиглагдсан, цаашид эвлэрүүлэн зуучлал шүүхийн маргааныг орлох хэмжээнд шийдэл болж хөгжих болох гэх мэт сэдвүүдээр өргөн хүрээнд ярилцлага өрнүүлж, мэдээлэл өгсөн. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2 цаг 38 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05