ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

   Засгийн газрын хяналт хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, энэ төрлийн үйл ажиллагаанд хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагын ажилтнуудын эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монголын Хуульчдын холбоонд хамтран ажиллах санал ирүүлсэн.

   Энэхүү хүсэлтийн дагуу өнөөдөр Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

   Уулзалтын үеэр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хуулийн үр нөлөө, хэрэгжилтийн талаар судалгаа хийх, хамтарсан хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.   

   Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын Газрын дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Оросоо, С.Эрдэнэсувд, Г.Халиун, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттогтох болон Хяналт хэрэгжүүлэх газрын Хуулийн багийн ахлах зөвлөх Б.Аз, Менежментийн багийн Ахлах менежер Г.Бүүвэйхүү болон бусад албаны хүмүүс оролцсон.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
1 цаг 40 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
6 цаг 30 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00