“НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.11 дэх заалтад "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;", Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй." гэж заасан.

Харамсалтай нь Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өндөр байна. Тэр дундаа хүчиндэх гэмт хэргийн улмаас 2020 онд 248, 2021 онд 278, 2022 онд 362, 2023 онд 541 хүүхэд хохирсон хэргийг шийдвэрлэсэн нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Хүний эрхийн үндэсний комисст ирүүлж байгаа мэдээллээр насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгч солигдох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, эсрэг хүйсийн албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авах зэрэг нь хэргийн шийдвэрлэлтэд сөргөөр нөлөөлж, хүүхдүүд давхар хохирох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэ төрлийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлдэг, үзүүлж байсан хуульч, өмгөөлөгчдийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг хуульч, өмгөөлөгчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцох бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
1 цаг 39 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
6 цаг 29 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00