ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХУУЛЬЧ ПРОФЕССОРЫГ БҮРТГЭЖ БАЙНА

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Сургалтын хороо" гэх/ нь Хуульчдын холбооны хороодын төлөөллөөс болон хуульч профессоруудаас бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.”, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Сургалтын хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр 2, хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон, нийт арван гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна” гэж заасан.

Сургалтын хорооны хуульч профессорын төлөөлөл нэг гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул уг сул орон тоонд нэрээ дэвшүүлэх, дараах шаардлага хангасан хуульч профессорын хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цаг хүртэл info@mglbar.mn хаягаар цахим хэлбэрээр эсвэл Хуульчдын холбооны Тамгын газар цаасан хэлбэрээр /Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн байр, 4 давхар 406 тоот /хуучнаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр/-д хүлээн авч байна.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

  1. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
  2. Эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан;
  3. Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет болон 2 хувь цээж зураг (4х6);
  2. Иргэний үнэмлэхний хуулбар;
  3. Мэргэжлээрээ ажилласныг нотлох баримт (Ажлын газрын тодорхойлолт, эсвэл emongolia лавлагаа);
  4. Магистр эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар.

Нэр дэвшихтэй холбоотой мэдээллийг 70116364-/3/ дугаараас лавлана уу.

 

ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
3 цаг 3 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
9 цаг 11 мин
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11