ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Монголын Хуульчдын холбооноос “ОРЧИН ҮЕИЙН ХУУЛИЙН САЛБАР ДАХЬ НАРИЙН ТӨВӨГТЭЙ БАЙДЛЫГ ДАВАН ТУУЛАХ СТРАТЕГИУД“ сэдэвт хуульчийн карьер, хөгжлийн тусгай сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Сургалтыг Манлайллын дасгалжуулагч доктор, профессор Энтони Бекхэм удирдан явуулна. Ноён Энтони Бекхэм нь АНУ-ын Их дээд сургуулиудад олон жил багшилсан, ЖДҮ болон Төрийн бус байгууллагын удирдлагуудыг манлайлал, менежмент, стратеги төлөвлөлт зэрэг чадваруудад дасгалжуулан ажилладаг туршлагатай юм. Тэрбээр санхүү, менежментийн мэргэжилтэй бөгөөд “Соёл хоорондын боловсрол–майнлайллын ур чадвар, хувь хүний хөгжил”-ийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

Энэхүү сургалт нь залуу хуульчид болон удирдах албан тушаалтны ур чадвар, хувь хүний хөгжил, карьер мэргэжлийн хүрээнд тулгарч буй асуудлыг хэрхэн даван туулах зэрэг агуулгын хүрээнд явагдах бөгөөд доктор, профессор Энтони Бекхэм нь сургалтыг интерактив буюу асуулт, хариултын нээлттэй хэлбэрээр орно.

Сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын 0.5 багц цаг тооцно. Төлбөр  52500 төгрөг. Англи хэлээр монгол орчуулгатай явагдана.

Төлбөр төлөх данс:

Худалдаа хөгжлийн банк 499 218 869

Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар

Хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамрагдах боломжтой.

Оролцох сонирхолтой хуульч, оюутан, мэргэжилтнүүд 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө https://forms.gle/ZhryCPSeGPNdD7BY7  холбоосоор бүртгүүлнэ үү. Суудлын тоо хязгаартай.

Дэлгэрэнгүй мэдээллийг МХХ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдож авна уу.     

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
51 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
5 цаг 41 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00