ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбоо, Эдийн засаг хөгжлийн яам хамран ажиллахаар санамж бичиг байгуулж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. 

   Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг удирдлага болгон эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, эдийн засаг, төр, хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хуульчдад болон бусад оролцогчдод хамтран сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хуульчдын оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллана.

   Тус санамж бичгийг гурван жилийн хугацаатайгаар байгуулж буй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд талууд ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, түүний хэрэгжилт, тайланг жил бүр дүгнэн хэлэлцэж, үр дүнг, эхний улиралд тооцож ажиллахаар тохиролцлоо.

   Санамж бичиг зурах ёслолын ажиллагааны дараа Эдийн засгийн, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарсыг хүлээн авч уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар ярилцсан. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
16 цаг 50 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
16 цаг 55 мин
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 02 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 43 мин
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36