“ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

 Монголын Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан “ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Тус хурлыг нээж ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хан Ён Сү нар үг хэлсэн бөгөөд хуралд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, шүүгч Г.Даваадорж, БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Хууль тогтоомжийн хамтын ажиллагааны газрын захирал Пак Суни, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, Дотоод хэргийн их сургуулийн докторант З.Сансарзолбоо, Ханнс Зайдел сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, Сингапур улсын Хэвлэл мэдээлэл, хөгжлийн газрын Хиймэл оюун, аюулгүй байдлын ахлах менежер Даршини Рамиа нар илтгэл хэлэлцүүлж, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Амарсанаа чиглүүлэгчээр оролцлоо.

Мөн Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн Б.Энхболд, БНСУ-ын Төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Инноваци, санхүү, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Пак Сэ Хүнь, Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн Ж.Болдбаатар нар тус сэдвийн хүрээнд Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй асуудлуудыг талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэгчээр оролцсон юм.

Эрдэм шинжилгээний хурлаар хиймэл оюун ухааныг Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх нь шинэ зүйл бөгөөд энэ нь хууль эрх зүйн салбар дахь үр ашгийг дээшлүүлж, илүү хүртээмжтэй хуулийн үйлчилгээ үзүүлэх боломжтойн зэрэгцээ бидэнд суралцах зүйл их байгааг онцолсон. Түүнчлэн ёс зүй, хувийн нууцтай холбоотой асуудал, зохих зохицуулалтын хэрэгцээ зэрэг томоохон асуудлуудыг дагуулах эрсдэлтэйг мөн дурдаж, хиймэл оюуныг бид тэнцвэртэй ашиглах нь чухал бөгөөд хүний үндсэн эрхийг хамгаалах, шударга ёсыг хангах нь чухал гэдгийг илтгэгч, хэлэлцүүлэгч нар хэллээ.

Хурлыг хааж Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс үг хэлсэн бөгөөд тэрбээр энэхүү хуралд оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг нэгтгэн холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх болно гэдгийг хэлсэн. 

  Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Олон Улсын "Улаанбаатар" их сургуулийн үе үеийн төгсөгч, доктор, профессорууд, багш, ажилтнуудад 30 жилийн ойн халуун баярыг хүргэж, хуульчдыг чадавхжуулах бидний зорилтыг үргэлж дэмжиж, тасралтгүй түнш байсаар ирсэнд талархал илэрхийлье.

 

.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
15 цаг 55 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
16 цаг 0 мин
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 02 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 43 мин
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36