ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монголын Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэг, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран “Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хамтарсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар нээж үг хэлсэн бөгөөд чиглүүлэгчээр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү ажилласан.

Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулахтай холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа “Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн тогтолцоо ба харьцуулсан судалгаа” сэдвээр, БНСУ-ын Пусань их сургуулийн профессор, хууль зүйн доктор Пак Гинь Үн “БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй дэх гэрлэлт цуцлах, хөрөнгө хуваах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүлэгчээр ДХИС-ийн ахлах багш, хууль зүйн доктор О.Отгонтуяа, БНСУ-ын Куанжү их сургуулийн дэд профессор, өмгөөлөгч Нам Юнь Гён нар оролцсон.

Харин хоёрдугаар хэсэг буюу Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул “Монгол Улсын Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл” сэдвээр, БНСУ-ын Чусонь  их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чон Гү Тэ “БНСУ-ын Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, түүний онцлог”  сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүлэгчээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Т.Болормаа, БНСУ-ын Дун А их сургуулийн багш, өмгөөлөгч Сунь Хун нар оролцлоо. Гуравдугаар хэсэгт гэр бүлийн шүүхийн талаар хэлэлцүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч П.Золзаяа “Монгол Улсын гэр бүлийн онцлог эрх зүйн зохицуулалт” сэдвээр, БНСУ-ын “Соншинь”  их сургуулийн профессор, хууль зүйн доктор Ким Сэ Жүнь “БНСУ-ын Гэр бүлийн шүүхэд харьяалан шийдвэрлэх хэрэг, түүний онцлог” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгчээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар, БНСУ-ын “Чүннам”  их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чу Гён Им нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид нийт илтгэгч, зочдоос асуулт асууж, сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, Монгол Улс болон БНСУ-ын Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, мөн Гэр бүлийн шүүхийн тогтолцооны талаар санал солилцож, асуудал дэвшүүлсэн үр дүн бүхий хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
15 цаг 56 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
16 цаг 1 мин
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 02 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 43 мин
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36