АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ 2026 ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАМТРАН АЖИЛЛАНА

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Х.Наранбулаг нар АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хуульч Гришма Прадханыг хүлээн авч уулзлаа.

   Энэ удаагийн уулзалтаар цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож,  төр хувийн хэвшлийн түншлэл болон хиймэл оюун ухаан, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж хамтран ажиллахаар тохиролцлоо.

    АНУ-ын худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын гадаадын хөрөнгө оруулалт ба бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хөтөлбөр хэрэгжиж буй орны хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, бусад оронд хэрэгжсэн сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн техник туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

   Тус байгууллага нь Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр АНУ, Сингапур, Токио, Парис зэрэг улс, хотууд дахь  DLA Piper, Clifford Chance, Shearman Sterling, Rajah & Tann гэх мэт нэр хүндтэй олон улсын хуулийн фирмүүдийн туршлагатай хуульчдыг урьж  "Олон Улсын Арилжааны арбитр", "Хөрөнгө оруулагч-Засгийн газар хоорондын маргааныг шийдвэрлэх нь", "Төр, хувийн хэвшлийн түншлэл", "Бизнесийн хэлэлцээр хийх арга зүй" гэх мэт сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад зохион байгуулж, 250 гаруй хуульч хамрагдан сертификат гардан авсан байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
8 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 58 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00