АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Азийн 13 дахь Про боно чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03–05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын нээлт өнөөдөр болж, “Вабсикл” байгууллагын үүсгэн байгуулагч Брюс Ласки, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар нээж үг хэллээ.

Чуулга уулзалтад Солонгос, Австрали, Америк, Англи, Япон, Малайз, Филиппин, Сингапур, Хонгконг, Пакистан, Орос, Хятад, Тайланд, Швед зэрэг 30 орны 300 орчим хуульч, судлаач, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, туршлага, санаачилгаа хуваалцаж байна.

Энэхүү чуулга уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд хуульчдын нийгмийн хариуцлагыг шинэ түвшинд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм.

Про боно (Pro Bono) нь хуульчид, хууль зүйн мэргэжилтнүүд орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон нийтийн эрх ашгийн төлөө үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх дэлхий нийтийн хөдөлгөөн юм.

Тус чуулга уулзалт 2012 онд Лаос улсад анх зохион байгуулагдсанаас хойш жил бүр өөр өөр улс оронд болж, дэлхий даяар шударга ёсны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болон үргэлжилж иржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 20 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42