АЗИЙН 14 ДЭХ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ ЖИЛ ЯПОН УЛСАД БОЛНО

Монголын Хуульчдын холбооноос Олон Улсын “Бабсикл” байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Азийн 13 дахь про боно чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, өчигдөр хаалтаа хийлээ.

Чуулга уулзалтыг хааж Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс үг хэлсэн бөгөөд тэрбээр Монголын Хуульчдын холбооны нэрийн өмнөөс энэхүү чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн BABSEACLE-ийн үүсгэн байгуулагч Bruce Lasky болон түүний баг хамт олонд, Нийслэлийн Заса даргын Тамгын газрын хамт олонд мөн орон нутгаас зорьж ирсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид, ивээн тэтгэгчид, илтгэгчид, оролцогчид, сайн дурын ажилтан, оюутнуудад гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл болсон бид нэгэн зорилгын дор нэгдэж, хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг хүн бүрд хүргэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. Про боно бол сайн дурын ажил төдий биш, энэ бол мэргэжлийн ёс зүй, хүний эрхийн төлөө зүтгэх хариуцлага, нийгмийн итгэлийг сэргээх хүч юм” хэмээн онцолсон.

Үүний дараа тэрбээр ирэх жил Азийн 14 дэх про боно чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан Япон улсын төлөөлөгчдөд Азийн про боно чуулга уулзалтын тугийг гардуулан өгөөд, оролцогчдыг дараа жил энэхүү чуулга уулзалтад идэвхтэй оролцож, хамтдаа нийгмийн дуу хоолой болж, шударга ёсны үнэ цэнийг бодит ажил болгоно гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад 30 орны 300 гаруй хуульч, төлөөлөгч оролцсон бөгөөд про боно үйл ажиллагаагаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, шударга ёсыг түгээх бидний зорилгыг дэмжиж хамтран ажилласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Ханнс Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум, "ГРАТА Интернэшнл Монголиа" ХХН, Өмгөөллийн “Легал гайд” ХХН-ийн хамт олонд болон энэхүү чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад өөрийн үнэт цаг зав, сэтгэл зүтгэл, ур чадвараа харамгүй зориулсан Ажлын хэсгийн гишүүдэд, орчуулагчид, сайн дурын ажилтан, оюутнуудад гүн талархал илэрхийлье.

​​​​​​​

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
15 цаг 0 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
15 цаг 5 мин
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 02 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 43 мин
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36