“ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЭРХ ЗҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Эрх зүй, эдийн засгийн хүрээлэнтэй хамтран “Хиймэл оюун ухаан ба эрх зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нар үг хэлсэн бол илтгэгчээр Япон Улсын Японы Токиогийн их сургууль, Нагоягийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн профессор Шозо Ота, профессор Такао Сайто нар оролцсон.

Профессор Шозо Ота “Хууль зүйн шийдвэр гаргалт ба хиймэл оюуны хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэрбээр илтгэлдээ Японы эрх зүйн хөгжил, нөхцөл байдал, Шүүхэд зориулсан хиймэл оюуны дэмжлэгийн системийн загвар, хиймэл оюуны шүүх эрх мэдэлд үзүүлэх нөлөө зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Мэдлэгт тулгуурласан ажил үгүй болно, харин мэргэн ухаанд тулгуурласан ажил үлдэнэ” гэдгийг онцоллоо.

Харин Профессор Такао Сайто “Хуульчийн мэргэжлийн ёс зүй ба хиймэл оюун ухаан” сэдвээр илтгэл танилцуулж, Мэргэжлийн хариуцлага гэж юу болох, япон улс дахь хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо, өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагыг хэрхэн тооцдог болоод хуульчийн мэргэжлийн хариуцлага, ёс зүйн асуудалд хиймэл оюун хэрхэн нөлөөлж байгаа, Өмгөөлөгчийн хиймэл оюун ухаан ашиглалтын өнөөгийн байдал ба сорилтуудын талаар мэдээлэл өглөө.

Сонирхуулахад, профессор Шозо Ота нь Япон улсын эрх зүйн чиглэлийн тэргүүлэгч эрдэмтдийн нэг бөгөөд Японы Токиогийн их сургууль, Нагоягийн их сургууль, Мэйжигийн их сургуулиудад багшилж, АНУ-ын Колумбийн их сургууль, Мичиганы их сургууль, Беркли дэх Калифорнийн их сургуулиудад зочин судлаач, багшаар ажилласан туршлагатай ажээ.

Харин профессор Такао Сайто нь иргэний эрх зүй, түүний дотор газар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр мэргэшсэн. Тэрбээр Японы эрхийн бүртгэлийн Хуульчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Японы техникийн хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын эксперт, Кокугакуин их сургууль, Обирины их сургуулиудад хуулийн профессороор ажиллаж байсан, "Отгонтэнгэр" их сургуулийн хүндэт профессор юм байна.  

Тус хэлэлцүүлгийг хааж Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс үг хэлсэн бөгөөд профессорууд талархал илэрхийлээд, хамтарч ажиллах хүсэлтийг уламжилсан.

Хэлэлцүүлгийн бичлэгийг https://www.facebook.com/MongolianBarAssociation/videos/670447556109146 холбоосоор орж үзнэ үү.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 20 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42