ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР "ШИХИХУТУГ" БАГ ШАЛГАРЛАА

    Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхтэй хамтран Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Эрүүгийн хэргийн “Мок триал” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар нар нээж, энэхүү тэмцээн нь жилээс жилд өргөжиж, ач холбогдол нь нэмэгдэж байгааг онцлоод, оролцогчдод амжилт хүссэн.  

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, "Рояаль" Олон Улсын их сургууль, Олон Улсын "Улаанбаатар" их сургууль, "Глобал удирдагч" их сургууль, "Шихихутуг" их сургууль, "Зохиомж" их сургууль, "Их засаг" Олон Улсын их сургууль, "Отгонтэнгэр" их сургуулийн 15 баг өрсөлдсөн.

Үүнээс тэмцээнийн Тэргүүн байрыг "Шихихутуг" их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг баг”, Дэд байрыг "Шихихутуг" их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Их зарагч” баг, Гуравдугаар байрыг "Их Засаг" их сургуулийн Ж.Баасанжав багштай “Дэнс” баг, Тусгай байрыг Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн П.Анхмаа багштай “Legal eagle’s” багууд тус тус эзэлж, амжилттай оролцлоо.

Мөн шилдэг илтгэгчдээр:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Цэгц” багийн оюутан М.Энхжин
  • Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн “Legal eagle’s” багийн оюутан Б.Номин;
  • "Шихихутуг" их сургуулийн “Шихихутуг” багийн  оюутан Х.Хонгорзул нар шалгарлаа.

    Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг "Мок триал" тэмцээн нь жилээс жилд өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байгаа бөгөөд өөрийн үнэт цаг заваа зориулан тэмцээний шүүсэн шүүгчид, хамтран зохион байгуулсан Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хамт олон, заал танхимаар хангасан Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн хамт олон, багаа дэмжин, бэлтгэж оролцуулсан нийт багш нар болон оюутнуудадаа талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 20 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42