ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ХЭРХЭН ДЭВШҮҮЛЭХ ВЭ?

Хуульчдын ээлжит зургадугаар Их хурал 2025 оны арванхоёдугаар сарын 06-ны өдөр хуралдах бөгөөд хурлаар Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар Зөвлөл нь 30-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сайн дурын хорооноос нэр дэвшиж, олонхын санал авсан нэр дэвшигчийг тухайн хорооноос Зөвлөлийн гишүүнд санал болгоно. Санал болгосон нэр дэвшигчийг Их хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 50-иас доошгүй хувийн саналаар итгэл үзүүлсэн тохиолдолд батламжилдаг.

Хорооны гишүүдийн тоо 50 ба түүнээс дээш бол хоёр, 100 ба түүнээс дээш бол гурав, 200 ба түүнээс дээш бол дөрвөн гишүүнийг тус бүр төлөөлөгчөөр сонгон Зөвлөлд оруулдаг бөгөөд нэг хорооны Зөвлөлд орох төлөөллийн дээд хязгаар дөрөв байх зохицуулалттай.

Хуульч нь 3-аас илүүгүй сайн дурын хороонд харьяалагдах бөгөөд өөрийн харьяалагдах хорооноос Зөвлөлд нэрээ дэвшүүлэх юм.

Зөвлөлиийн гишүүдэд нэр дэвшүүлэх ажиллагааг 2025 оны арваннэгдүгээр сарын сарын 21-24-ний өдрүүдэд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд www.mglbar.mn цахим хуудсаар явуулна.

Хэрэв хуульч та өөрийн харьяалагддаг хороонд өөрчлөлт оруулах бол 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч “Таны бүртгэл” цэсний “Хорооны гишүүнчлэл”-“Хорооны гишүүнчлэл өөрчлөх” хэсэгт хандаж өөрчлөлт хийнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364 дугаараас авна уу.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 25 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42