“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын хуульчдын холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрч, хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц боломжийг эрэлхийлж, гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд “ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нар үг хэллээ.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Нийтийн эрх зүйн хэлтсийн шинжээч О.Мандах, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Пүрэвбаатар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 3-р албаны дарга, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Батсайхан, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Чинбат, Хууль зүйн туслалцааны төвийн Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга А.Амарсайхан, Хуульчдын холбооны гишүүн, хуульч, “Прайм партнерс, хуулийн фирмийн гүйцэтгэх захирал А.Түвшинтөгс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.Энх-Амгалан нар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд чиглүүлэгчээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээр гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин, үндэсний тогтолцоог бэхжүүлэх бодлого, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, хууль эрх зүйн орчин, хүндрэл бэрхшээл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхэд тулгарч буй хууль зүйн асуудал, гадаадын бусад орны гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, түүний сайн туршлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөлт, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, гэмт хэргийн гэрч, хохирогчид хамгаалалтын арга хэмжээ авах, хохирол нөхөн төлүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, оролцогчдын санал, дүгнэлтийг нэгтгэж зөвлөмж бэлтгэн ХЭҮК-оос холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
14 цаг 59 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
15 цаг 4 мин
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 02 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 43 мин
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36