Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО

    Хуульчдын зургадугаар Их хурал өнгөрсөн бямба гарагт(2025.12.06) боллоо.

  Хурлыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд уншиж танилцуулсан. Мөн нээлтийн үеэр Монголын Хуульчдын холбооноос “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлд нийт хуульчдын нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлсэн юм.

   Тус хурлын нээлтэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Ерөнхийн прокурорын орлогч М.Чинбат, Монголын Хуульчдын холбооны анхны Ерөнхийлөгч Д.Батсүх, МУИС-ийн ХЗС-ийн захирал Б.Амарсанаа, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, оролцлоо.

    Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нийт 542 төлөөлөгчөөс 425 нь оролцож,  хуралдаан даргалагчаар прокурор Б.Бат-Орших, тэргүүлэгчдээр шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, өмгөөлөгч С.Цацралтуяа, хуульч Б.Энхтайван, нотариатч Ч.Баянжаргал нар, Тооллогын комиссын даргаар шүүгч З.Тунгалагмаа, гишүүдээр Т.Мөнхжаргал, Ж.Баасанжав, Н.Уранцэцэг, Г.Санчир нар сонгогдон ажиллав.

    Тус Их хурлаар Зөвлөлийн болон Хуульчдын холбооны тайланг танилцуулах, Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх, холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох, гишүүний татварыг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцсэн.

    Тодруулбал, Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Зөвлөлийн гишүүн Ш.Алтангадас, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хяналтын зөвлөлийн тайланг Хяналтын зөвлөлийн дарга Т.Жавхлантөгс танилцуулсан.

    Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар танилцуулсан бөгөөд Их хурлаас дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Дүрэмтэй холбооны www.mglbar.mn цахим хуудасны "хууль тогтоомж" хэсгээс танилцана уу. 

     Гишүүний татварыг шинэчлэн тогтоох, Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг өөрчлөх асуудлыг Зөвлөлийн гишүүн Б.Баасандорж танилцуулсан бөгөөд төлөөлөгчдийн олонхын саналаар гишүүний нэг сарын татварыг 30.000 төгрөг байхаар тогтоолоо.

    Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх асуудлыг Зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Г.Халиун нар танилцуулж, сайн дурын хороодоос цахим сонгуульд нэр дэвшиж олонхын санал авсан 55 гишүүнийг батламжлав. Гишүүдийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Зөвлөлийн гишүүн Ч.Өнөржаргал хийсэн. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Навагчамбын Баасанжав, Ганбатын Батзаяа, Мөнхдоржийн Мөнхбат нар нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.

    Энэ жилийн хувьд Сонгуулийн Ерөнхий хороотой хамтран ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураах ажиллагааг Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулсан бөгөөд санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Н.Баасанжав 33 санал, Г.Батзаяа 144 санал, М.Мөнхбат 219 санал авч, Хуульчдын Их хурлын сонгуульд оролцсон нийт төлөөлөгчдийн 55.5 хувийн саналаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Мөнхдоржийн Мөнхбат сонгогдлоо.

   Хуульчдын зургадугаар Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан хуульч Ч.Өнөржаргал, С.Энхбаяр, Ц.Ганболд, Ц.Гансүх, Ц.Мөнхбат, Ч.Баянжаргал, Хяналтын ажлын хэсэгт ажилласан хуульч Ж.Болорпүрэв, Ч.Анударь, Э.Ганхөлөг болон Хурал даргалагч Б.Бат-Орших, тэргүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, С.Цацралтуяа, Б.Энхтайван, Ч.Баянжаргал, Тооллогын комиссын дарга З.Тунгалагмаа, гишүүн Т.Мөнхжаргал, Ж.Баасанжав, Н.Уранцэцэг, Г.Санчир нарт болон Их хурал зохион байгуулахад ажилд дэмжлэг үзүүлж ажилласан Зөвлөлийн гишүүд, Тамгын газрын хамт олон, хуралдаа идэвхтэй оролцсон нийт хуульчдадаа гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ БА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
20 цаг 36 мин
​"ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ" СЭДВЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
Уржигдар 10 цаг 06 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
Уржигдар 09 цаг 57 мин
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 50 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-03-11 09:29
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
2026-03-09 10:16
Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 4 гишүүнийг нөхөн сонгох сонгууль зарлагдлаа
2026-03-09 10:12
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-09 10:01
МЭНДЧИЛГЭЭ
2026-03-09 14:31
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2026-03-06 16:21
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-03-05 15:58
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-03-05 13:36
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-03-03 17:21
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДАД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-03-03 13:11
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-03-02 16:08
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-03-02 16:01
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
2026-03-02 15:42
Иргэний_эрх_зүйн_подкаст
2026-03-02 15:09
ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-02 14:29