ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран “Монгол Улс Ром-Германы эрх зүйн тогтолцоонд хамаарах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер, гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал, Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо нар оролцож үг хэлсэн.

Хурлын үеэр дараах илтгэлүүдийг хэлэлцсэн. Үүнд:

Д.Сүнжид, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Доктор (Dr. jur) – "Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах"

Д.Янжинхорлоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Доктор (Ph.D), дэд профессор – "Монгол Улсад хувийн эрх зүй дэх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зарим тулгамдсан асуудал""

Н.Одонтуяа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хөтөлбөрийн удирдагч – Насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүйн харьцуулсан судалгааны танилцуулга"

Тус хурлын илтгэгчид нь Ханнс-Зайделийн сангийн тэтгэлэг хүртэгчид байсан бөгөөд тэд Германд болон олон улсад эзэмшсэн мэдлэг, судалгааны үр дүнгээ оролцогчдод хуваалцлаа.

Мөн хурлын төгсгөлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад магистр, докторын түвшинд суралцах боломж сэдвээр танилцуулга хийж, элсэлтийн нөхцөл, хэлний бэлтгэл, тэтгэлэг, alumni нарын туршлага, зөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 24 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42