ХУУЛЬЧИД АЛДАА ШАЛГАГЧ “SPELLCHECK” ПРОГРАММЫГ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АШИГЛАНА

Монголын Хуульчдын холбоо нь “Болорсофт” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, “Болорсофт” ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Ч.Мөнхнаран нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид нь “Болорсофт” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг 2026 оны турш 50 хувь, 2027 оноос 30 хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй болж буй юм.  Түүнчлэн талууд Монгол Улсын хууль зүйн салбарт хэрэглэгддэг тусгай нэр томьёонуудыг тайлбартайгаар, албан ёсоор “Болорсофт”-д нийлүүлэхээр тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг амжилттай хэрэгжсэнээр хуулийн салбарын мэргэжилтнүүд монгол хэлний боловсруулалт хийх болон цахим технологи ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, нийт Монголын хэрэглэгчдэд хууль, эрх зүйн үг хэллэг, нэр томьёоны тухай мэдлэг мэдээллийг цахим технологийн бүтээгдэхүүнээр дамжуулан түгээх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Хуульчид Та бүхэн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүн худалдан авах бол Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид мөн болох тодорхойлолтыг www.mglbar.mn цахим хуудаснаас авч, ямар бүтээгдэхүүн, түүний тоо хэмжээний мэдээлэл бүхий хүсэлтээ bayarmaa@bolorsoft.com руу илгээн зааварчилгаа аваарай.

Лавлах утас: 7711-1140

“Болорсофт” ХХК нь хэл шинжлэлийн олон жилийн туршлага дээр суурилж  https://spellcheck.mn/ бичвэрийн алдаа шалгуурыг бүтээжээ. Энэхүү технологи нь Монгол хэлний хүчин төгөлдөр үйлчилж буй бүх дүрмийг агуулдаг бөгөөд 150 орчим сая үүсмэл үгийн багтаамжтай ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Мөн тус компани нь  хэл шинжлэлийн 10 гаруй жилийн судалгаа, программ хангамжийн 15 гаруй жилийн туршлагад үндэслэн кириллээс Монгол бичигт хөрвүүлэх технологи болох  КИМО-г бүтээжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Худалдаж авах заавар ХАРАХ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
3 цаг 45 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42