"ҮНДСЭН ХУУЛЬ, ХҮНИЙ ЭРХ, ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжидийн "Үндсэн хууль-Хүний эрх-Захиргааны эрх зүй" номын нээлт боллоо.

Номын нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар оролцож, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн.

Энэхүү ном нь Монгол Улсын эрх зүйн тогтолцооны суурь гурван салбарыг онол, практикт тулгуурлан цогц байдлаар тайлбарласан судалгааны бүтээл бөгөөд Үндсэн хууль дээдлэх ёс, төрийн байгууллын зарчим, хүний үндсэн эрх, эрх чөлөө, тэдгээрийн хамгаалалт, мөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, захиргааны акт, шүүхийн хяналт, захиргааны маргааныг шийдвэрлэх асуудлыг дэлгэрэнгүй тусгажээ.

Тодруулбал, Д.Сүнжид докторын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил, илтгэл зэрэг төрлөөр 2002-2024 оны хооронд бичиж, боловсруулсан бүтээлүүдийг "Үндсэн хууль-Хүний эрх-Захиргааны эрх зүй" гэсэн өөр хоорондоо торлон нэхэгдсэн гурван сэдвийн дор багцлан, бичигдсэн цаг хугацаанаас илүүтэйгээр сэдэв агуулгын нийцэл, үргэлжлэлийг урьдач болгон эмхлэн нийтэлсэн байна.

Доктор Д.Сүнжид нь Захиргааны ерөнхий хуулийн төслийг эрхлэн боловсруулагчдын нэг болохын хувьд, захиргааны шийдвэр гаргалтыг эрх зүйт ёсны зарчмуудад нийцүүлэх суурь шалгуур болох proportionality зарчмыг уг хуулийн дөрөвдүгээр зүйлд нутагшуулан томьёолсны цаад шалтгаан үндэслэл энэ бүтээлээс харагдана. Мөн тус  бүтээлд багтсан Үндсэн хуулийн эрх зүйн хүрээн дэх “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргаа хоорондын харилцаа, эрх, чиг Үүргийн хуваарилалт, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон хот, тосгоны харилцааны талаарх" өгүүллүүд онцгой сонирхолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
3 цаг 44 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42