ШИНЭ ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооноос 2025 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн шинэ хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын хоёр багц цагийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд зааснаар шинэ хуульчийн сургалтын агуулгад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мөрдөгдөх дүрэм, журам, Хуульчдын холбооны бүтэц, зохион байгуулалт, хүний эрх, хуульчийн ёс зүйн чиглэлийн сургалтыг оруулахаар зохицуулсан байдаг.

Тус сургалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс “Монголын Хуульчдын холбооны бүтэц, зохион байгуулалт, дүрэм журмын хэрэгжилт” сэдвээр, сургагч багш Г.Оюунболд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл” сэдвээр, сургагч багш Н.Мөнхзул “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр, сургагч багш Д.Энх-Амгалан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдвээр тус тус хичээл заасан.

Мөн Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Одонжав хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны тухай, түүнд хэрхэн оролцох боломжийн талаар, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ахлах мэргэжилтэн Х.Наранхүү Хуульчдын холбооны сайтад нэвтрэх, ашиглах зааврын талаар мэдээлэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
13 цаг 24 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 24 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09