ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧДАД ГЭРЧИЛГЭЭ, СУРГАГЧ БАГШ НАРТ БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их сургуулийн Герман, Европын эрх зүйн төв хамтран зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт дөрвөн өдөр үргэлжилж, 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр өндөрлөлөө.

Сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулах ёслолын үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат "Төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь хууль эрх зүйн салбарын хөгжилд нэмэртэй төдийгүй асуудлыг олон талаас харж, шийдвэрлэхэд үр дүнтэй" хэмээн тэмдэглээд Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж, кредит цаг тооцох, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажилласаар ирсэн нь чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Сургалтад оролцогчдын зүгээс мэдлэг чадвартай багш нар бодит амьдрал, туршлагадаа тулгуурласан үнэтэй мэдээлэл өгч, дадлага хийлгэн хичээлээ заасан нь сэтгэлд тод үлдэж, цаашдын ажилд томоохон туршлага, сургамж өглөө хэмээн дүгнэлээ.

Энэхүү сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг томилдог зарим байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий 50 гаруй албан хаагч хамрагдаж гэрчилгээ гардан авсан бол сургалтад хичээл заасан багш нарт батламж олголоо.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
16 цаг 47 мин
МЭДЭЭЛЭЛ
22 цаг 6 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
22 цаг 10 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 15 цаг 42 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31