“ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХУУЛЬЧДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Хүний эрхийн Үндэсний комисс, Хансс-Зайделийн сантай хамтран Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат нар нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлгээр хууль зүйн салбарынхны оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүст тулгараад буй эрх зүйн чадамжтай холбоотой асуудлаарх ойлголтыг нэгтгэх, эрх зүйн чадамжийг тодорхойлж буй процессын талаарх мэдээллийг өгөхийг зорьсон билээ.

Тус хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Нотариатчдын танхим, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШШЕГ, ГБХНХЯ, ХБХХЕГ, ТББ-ын төлөөлөл болон хуульч, судлаачид оролцсон.

Монгол Улс 2009 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, төрийн бодлого, үйлчилгээний үр шимээс хүртэх зэрэг эрхээ бусдын адил эрх тэгш эдлэх боломжийг хангах үүрэг хүлээсэн байдаг. Тус конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайланг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо 2015 болон 2023 онд хэлэлцэж, 1 дэх тайлангийн хүрээнд 37 зөвлөмж, 3 шаардлага, 1 хүсэлт, харин 2, 3 дахь тайлангийн хүрээнд нийт 35 зөвлөмжийг өгсөн байна. Эдгээр зөвлөмжид хууль тогтоомжийг конвенцод нийцүүлэх, сэтгэц болон оюуны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг хангах, Иргэний хууль дахь эрх зүйн чадамжтай холбоотой зохицуулалтыг дахин авч үзэх, мөн тэднийг албадан эмчлүүлэх явдлыг таслан зогсоох асуудалд онцгой анхаарахыг онцолжээ. Үндэсний статистикийн хорооны 2025 оны жилийн эцсийн мэдээгээр Монгол Улсад 107.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 21 мянга орчим нь сэтгэцийн бэрхшээлтэй иргэд байна. Иймд эдгээр иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хангах, хамгаалахад хууль, эрх зүйн салбарын оролцоо, нэгдсэн ойлголт, бодлогын дэмжлэг шаардлагатай байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
3 цаг 3 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42