ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар өчигдөр /2926.03.19/ Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбишийг хүлээн авч уулзлаа.

Жендэрийн Үндэсний хороо нь 2024 онд Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааг эрчимжүүлж, 2026 онд тодорхой чиглэлүүдэд үр дүн гаргаж ажиллахаар ярилцав.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүчирхийллээс ангид эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар ЖСХ-ийн асуудлыг хууль зүйн сургалтын зайлшгүй судлах хичээл болгон оруулж, магадлан итгэмжлэлийн шалгуурт тусгахад, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийг дэмжих сан байгуулж, нөхөн олговрын тогтолцоог хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, ЖСХ-ийн нэгдсэн дата мониторингийн системийг бий болгох шаардлагатай байгаа талаар оролцогч талууд санал солилцлоо.

Талууд 2026 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, цаашлаад хуульчдыг чадавхжуулах менторшип хөтөлбөрийг жендэрийн агуулгатай өргөжүүлэн хөгжүүлж шинэ хуульчдыг практикт жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Монголын Хуульчдын холбооны салбарууд болон 21 аймагт жендэрийн үндэсний сургагч багшийн үе шаттайгаар бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Тус уулзалтад ЖҮХ-ны гишүүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, Хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн шинжээч, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Батхишиг нар болон Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд оролцсон.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
3 цаг 4 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42