Монголын Хуульчдын холбооноос Хансс-Зайделийн сантай хамтран “ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” сэдвийн хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулна.
Тус уулзалтын зочин илтгэгчээр ХБНГУ-ын Пассау дахь Прокурорын газрын Хүүхдийн хэргийн прокурор Жулиа Шахербауэр оролцох бөгөөд тэрбээр өсвөр насныхны гэмт хэрэг, оршин суух болон орогнолын хуультай холбоотой зөрчил, гэр бүлийн болон ойрын хүрээний хүчирхийлэл, мөшгих, мөн хүчирхийллээс хамгаалах тухай хуулийн зөрчлийн хэргүүдийг хариуцан ажилладаг байна.
Тус уулзалт, ярилцлагад оролцох хуульчид https://forms.gle/qtMZUKJcBffNy3B89 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
