Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбараас тус аймгийн хуульчдын форумыг “Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү ажиллагаанд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Орхон аймгийн захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Д.Дагвасүрэн, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Бодлого төлөвлөлт, хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Тунгалаг, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн  хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Орхон аймаг дахь  Өмгөөлөгчдийн  салбар зөвлөлийн дарга, хуульч өмгөөлөгч Р.Цэрэнханд, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн Хурандаа А.Лхагвадорж, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч А.Ганбаяр, Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь Газрын дарга, Хошууч Р.Алтанбат, Хүний  эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь референт Ц.Батзаяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга О.Сарангэрэл, Орхон аймгийн Авто тээврийн газрын дарга  С.Гарьдпүрэв,  Орхон аймгийн архивын хэлтсийн дарга  Л.Түмэннасан болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын төлөөлөл болсон 130 гаруй хүн оролцсон.

Тус форумын үеэр орон нутаг дахь хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг, бэрхшээл, тулгамдсан асуудлыг хөндсөн дараах илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал солилцсон.

-“Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал” Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого төлөвлөлт, хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Тунгалаг,

-“Хуульчийн мэргэжлийн хараат бус байдал ба орон нутгийн хөгжилд хуульчдын оролцоо” Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс,

-“Нотариатын цахим систем хөгжлийн чиг хандлага” Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн хуульч, Орхон аймаг дахь салбарын зохицуулагч, Орхон аймгийн тойргийн нотариатч Б.Алтансүх,

-“Прокурорын байгууллагын тогтолцоо, цахим шинэчлэл" Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Отгончимэг,

-"Нийтийн эрх ашгийг хамгаалахад өмгөөлөгчийн оролцоо” Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

-"Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний үр нөлөө” Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг,

-“Нотариатын мэдэгдэх хуудас, түүний ач холбогдол” Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн тойргийн нотариатч Г.Гэрэлбаяр,

-“Хуульч бэлтгэх тогтолцоо, мэргэжлийн үнэлэмж” Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Р.Нямцэрэн,

-"Хуульчдын урьдчилан сэргийлэх үүрэг ба түүний ач холбогдол" Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэг,

-“Шүүх анагаах ухааны өнөөгийн нөхцөл байдал” Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ч.Буянзаяа.

Мөн тус форумын үеэр хууль зүйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хуульчийг хууль зүйн салбарын болон Монголын Хуульчдын холбоо, орон нутгийны шагналаар шагнасныг гардуулан өглөө.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цэцгээгийн Лхамсүрэн, өмгөөлөгч Нанжиддоржийн Мөнхнаран, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Б.Одонцэцэг Баянжавын Одонцэцэг нарыг, Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Орхон аймаг болон Прокурорын байгууллага, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар тус тус байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байгаа Хуульчдын холбооны гишүүн хуульч Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Батсүхийн Жавхлантуяа, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Алгаагийн Лхагвадорж, өмгөөлөгч Манлайн Ганчулуун, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Жандалын Отгонбаяр нарыг шагнасан.

Түүнчлэн орон нутагтаа бусдыгаа манлайлан ажиллаж байгаа зарим хуульчийг аймгийн удирдлагууд шагнаж, шагналыг гардуулан өгсөн бөгөөд Орхон аймгийн  Засаг даргын “Жуух бичиг”-ээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч,  А.Төмөрчулуун, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн тойргийн нотариатч Э.Үүрийнтуяа, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга нарыг, Орхон аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Л.Энхтайван, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  “Жуух бичиг”-ээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хуульч Б.Оюунгэрэл, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хуульч Б.Оюунтуяа, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч,  Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хуульч Д.Хатанбаатар, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын  шүүгчийн туслах, О.Шинэцэцэг нарыг, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Иргэний төлөө” медаль шагналаар Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьдыг, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурор Г.Эрдэнэзул, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч,Б.Бямбасүрэн, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн нарыг тус тус шагнасан.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дэмжиж ажилласан Орон аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Торгийн нотариат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО
1 цаг 25 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
3 цаг 0 мин
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Өчигдөр 10 цаг 23 мин
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026” БОЛНО
Уржигдар 11 цаг 06 мин
ӨМГӨӨЛӨГЧДИЙН AI МЭДЛЭГ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 10 цаг 54 мин
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
2026-04-27 11:36
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-04-24 16:43
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-24 16:28
ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-04-24 15:13
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-04-24 12:26
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО
2026-04-24 11:19
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-04-23 14:59
БНСУ-ЫН “ДИ ЭЛ ЖИ” ХУУЛИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-04-23 13:52
"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2026" БОЛЛОО
2026-04-23 11:32
ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-04-24 11:45
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ДОЛОО ХОНОГ-2026" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-04-21 17:16
БНХАУ “АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЖУРАМ” БАТАЛЖЭЭ
2026-04-21 13:47
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
2026-04-21 13:38
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-04-20 15:40
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026-04-20 09:50