Монголын Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбараас хуульчдын сэтгэл зүйн боловсролыг дэмжих цуврал үйл ажиллагааны үргэлжлэл болох “Дам сэтгэцийн гэмтлээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдвийн хүрээнд өглөөний уулзалтыг зохион байгуулав.
Тус уулзалтаар бусдын зовлон зүдгүүр, хүнд нөхцөл байдалтай өдөр тутам нүүр тулдаг хуульчдын хувьд дам байдлаар сэтгэл зүйн гэмтэл авах эрсдэл, түүнээс хамгаалах практик аргуудын талаар мэдлэгээ тэллээ.
