АНУ-ЫН ТЕХАС МУЖИЙН БАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат АНУ-ын Техас мужийн Барын холбооны Ерөнхийлөгч Сара Китлийг 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын бүтэц, чиг үүрэг, үргэлжилсэн сургалт болон мэргэжлийн хороодын үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд Техас мужийн Барын холбооны Ерөнхийлөгч хатагтай Сара Китли хуульчийн үргэлжилсэн сургалт, мэргэжлийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, Техас мужийн Барын холбооны туршлага, сургалтын хөтөлбөрүүдийг хуваалцахад бэлэн байгааг хэлсэн.

Мөн хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, үргэлжилсэн сургалтын кредитийг харилцан зөвшөөрөх, гэр бүлийн эрх зүй, арбитр, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр туршлага солилцох, мэргэшсэн хороодын түвшинд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тохиролцсон.

Уулзалтын төгсгөлд хоёр байгууллага ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар болсон юм.

Тус уулзалтад Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Б.Батсүх, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эрүүгийн эрх зүйн хорооны Тэргүүн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд, Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав нар оролцлоо.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
16 цаг 0 мин
МЭДЭЭЛЭЛ
21 цаг 19 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
21 цаг 23 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 15 цаг 42 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31