“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос “Япон Улсын гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл ба гэр бүлийн шүүхийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн модератораар Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, зочин илтгэгчээр Япон Улсын Каназава их сургуулийн Ерөнхийлөгчийн зөвлөх, профессор Года Ацүко оролцож, Япон Улсын гэр бүлийн эрх зүйн шинэчлэлийн бодлого, гэр бүлийн шүүхийн тогтолцооны онцлог, гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааны практик туршлага, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, хууль зүйн салбарын мэргэжилтнүүд оролцож, Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох боломж, олон улсын туршлагыг нутагшуулах асуудлаар санал солилцсон.

Мөн илтгэлийн дараа оролцогчид зочин илтгэгчээс сонирхсон асуултуудаа асууж, гэр бүлийн эрх зүйн шинэчлэл, хүүхдийн эрхийн хамгаалалт, гэр бүлийн шүүхийн ажиллагааны талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Каназава их сургуулийн Хууль, улс төр судлалын магистрын хөтөлбөрийг танилцуулж, оролцогчдод Япон Улсад суралцах боломжийн талаар мэдээлэл өгсөн.

Тус хөтөлбөр нь эрх зүй болон улс төр судлалын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт, судалгааны боломжийг олгодог бөгөөд оюутнууд багш, судлаачдын удирдлага дор бие даасан судалгааны ажил гүйцэтгэдэг байна.

Элсэлт нь ерөнхий болон Японы эрх зүйн Судалгаа, боловсролын төвийн (CJL) төгсөгчдөд зориулсан тусгай шалгалт гэсэн хоёр хэлбэрээр явагддаг бөгөөд шалгалт нь материалын үнэлгээ болон цахим ярилцлагаас бүрдэнэ. Өргөдөл гаргагчид шалгалт өгөхөөр Япон Улсад биечлэн очих шаардлагагүй гэдгээрээ онцлогтой юм.

Элсэлтийн шаардлага, бүртгэлийн журам болон шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Каназава их сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой.

Холбоо барих хүний мэдээлэл: Хидэхико Адачи

E-mail: hadachi@staff.kanazawa-u.ac.jp

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2 цаг 13 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42