Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо.
Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын тэргүүн хэмээх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсон Цэндийн Цогт танд баяр хүргэж, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
