“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Хансс-Зайделийн сантай хамтран “Хууль бус хөрөнгө хураах” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлагыг 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, гэмт хэргийн хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёсл зочин илтгэгчээр оролцож, Германы мөнгө угаахтай тэмцэх болон гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хураах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн туршлага, тулгамдаж буй асуудал, практик кейсүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрбээр эдийн засгийн томоохон гэмт хэрэг, авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байсан туршлагадаа үндэслэн хууль бус хөрөнгийг үр дүнтэй илрүүлэх, битүүмжлэх, хураах ажиллагаанд олон байгууллагын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцүүлгийг Хансс-Зайделийн сангийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч С.Амармэнд чиглүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэлэлцүүлэгчээр оролцон Монгол Улсад хууль бус хөрөнгө хураах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, боломжийн талаар байр сууриа илэрхийллсэн.

Тус хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Германы туршлага, эрх зүйн зохицуулалтын онцлог, практикт тулгардаг сорилтуудын талаар санал солилцож, Монгол Улсад хууль бус хөрөнгө хураах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, гэмт хэргийн хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёсл болон Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл нарыг хүлээн авч уулзсан.

Уулзалтад Хансс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал, менежер С.Мөнхжаргал, Эрх зүйн төслийн менежер С.Амармэнд нар оролцож, Монгол Улс, ХБНГУ-ын эрх зүйн салбарын хамтын ажиллагаа, мөнгө угаахтай тэмцэх болон хууль бус хөрөнгө хураах чиглэлээрх туршлага солилцох боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2 цаг 11 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42