Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО

Хуульчдын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийт хуульчдын дунд зохион байгууллаа.

Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Монголын Хуульчдын холбооны 12 хорооны 36 тамирчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

Нэгдүгээр байр-Өмгөөлөгчдийн хорооны баг тамирчид М.Мөнгөнхүү, Б.Дамба, Ц.Нарантуяа

Хоёрдугаар байр- Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны баг тамирчид Цэнджавын Мөнхбат, Б.Баасансүрэн, Ц.Санжаалхам

Гуравдугаар байр- Нотариатын хөгжлийг дэмжих хорооны баг тамирчид Д.Алтанхуяг, Б.Ганболор, С.Анударь

Дөрөвдүгээр байр-Шүүгчдийн хорооны баг тамирчид А.Зүмбэрэл, Ч.Жадамба, Э.Энхжаргал

Тавдугаар байр- Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны баг тамирчид Цэвэлмаагийн Мөнхбат, Ч.Булган, В.Лхагвасүрэн

Шилдэг ахмад шатарчин- хуульч М.Алтан-Очир, Ц.Мөнхбат, Б.Ганболор

Шилдэг эмэгтэй шатарчин- хуульч Т.Цэнд-Аюуш (Прокурорын хороо)

Ширээний аварга шатарчин- хуульч М.Мөнгөнхүү, Б.Дамба,  Э.Энхжаргал,

Рейтингүй шилдэг шатарчин- хуульч, нотариатч С.Анударь нар тус тус шалгарлаа.

Шатрын тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, хүндэт зочин Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан нар оролцож, нийт хуульч шатарчдадаа баяр хүргэж, амжилт хүссэн.

Тэмцээний үеэр Монголын Хуульчдын холбооны Хүндэт тэмдгээр хуульч Ч.Булган,  шатрын спортын улсын шүүгч, ОУШХ-ны арена их мастер И.Отгонбат нарыг шагнасныг  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат нар гардуулан өгсөн.

​Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит хуульчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн үнэт цаг заваа зориулан оролцсон нийт хуульчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

“Нүүдэл бүр тань оновчтой, Зорилго бүр тань биелэх болтугай”.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 16 цаг 32 мин
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 14:38
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-08-24 11:31
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-19 09:48
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15