МХХ-ны сургагч багш, УЕПГ-ын дэргэдэх ССХ-ийн хяналтын прокурор Д.Нямбат Япон улсын нэрт зохиолч Ямамото Юузогийн "100 шуудай будаа" жүжгийн зохиолыг хөрвүүллээ

     УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, докторант, МХХ-ны сургагч багш Д.Нямбат Япон Улсын нэрт зохиолч Ямамото Юузогийн “100 шуудай будаа” жүжгийн зохиолыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн байна.

       Гэмт хэрэг судлал криминологийн шинжлэх ухааны хэд хэдэн онолын дагуу боловсрол нь ядуурлыг бууруулах арга зам бөгөөд ядуурал багассанаар гэмт хэргийн гаралт буурна гэж үздэг. Гадаад, дотоодын хууль зүйн салбарын олон жилийн туршлагаас харахад уг онол үндэслэлтэй болох нь батлагдсан байдаг.

   Ийм учраас төр засаг нь иргэдээ халамж хэлбэрээр бүү амьдруул, иргэд нь  мөнгөгүй байсан ч хэсэгхэн хугацаанд тэвч, өлс тэгээд хойч ирээдүй болсон хүүхдүүдээ сургаж, боловсрол мэргэжил эзэмшүүлснээр та бидний улс, хот цэцэглэн хөгжиж, амьдрал сайжирч, сайн сайхан бүхэн бий болохоос гадна боловсролтой үндэстэн л оршин тогтнох, тусгаар тогтнолоо авч үлдэх чадвартай гэсэн хүмүүнлэг, алсын хараатай гайхалтай санааг өгүүлсэн дээрх жүжгийн зохиолоор дамжуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад боловсролын чухлыг ойлгуулахыг судлаач Д.Нямбат зорьжээ.

“100 ШУУДАЙ БУДААНЫ ТҮҮХ”

ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

     19-р зууны үед Зүүн Азийн зарим улс орнуудад Европ болон Америкийн колони болох аюул нүүрлэж байлаа. Энэ үед Япон Улс байр сууриа хадгалж үлдэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулснаар барууны орнуудтай зэрэгцэнэ гэдгээ мэдсэн юм.  Энэ цаг үеийг гэрчлэх бодит түүхийн нэгэн жишээг хадгалж үлдсэн “100 шуудай будааны түүх” жүжгийн зохиолыг Дэлхийн II-р дайны үед 1943 онд Японд анх найруулан тавьжээ. 2000 оноос хойш барууны зарим орнуудад тоглогдсоноор дэлхийн олон сая хүмүүс мэддэг болж, алдаршсан байна.

    1603-1868 оныг Эдогийн эрин гэж нэрлэх бөгөөд тухайн үед Япон улс олон овог аймагт хуваагдан өөр хоорондоо дайтаж байсан ба 1868 онд Мэйжийн Шинэчлэлийн цаг тоолол эхлэх хүртэл дайн самуун үргэлжилж хэцүү бэрх амьдралыг туулж байлаа. Тухайн үеийн Нагаоко буюу одоогийн Нийгата муж нь дайнаас өмнө хамгийн чинээлэг, хөгжсөн хотуудтай байсан боловч дайн эхэлснээр тэр бүхэн байхгүй болж маш хэцүү, тойрч зугатаахын аргагүй өлсгөлөнд нэрвэгдсэн юм. Ингээд нэгэн удаа Минеяама хөрш аймгаас Нагаокогийн өлсгөлөн иргэдэд зориулж 100 шуудай цагаан будаа илгээв.

     Дайнаас арайхийн амьд үлдсэн боловч өлсөж үхэх зовлонтой учирсан олон зуун самурай, жирийн иргэд нийлж энэ будааг тэнцүү хувааж авах  хүсэлтэй бөгөөд энэ тухай шаардлагаа аймгийн захиргаанд мэдэгдэнэ.

Маш өндөр боловсролтой Торасабуро Кобаяши самурай нь Нагаокэ аймгийн захирагч бөгөөд байшингынхаа гадаа ирсэн тэдгээр иргэдтэйгээ маргалдаж будааг та нарын хүссэн шиг бүгдэд нь хувааж өгөхгүй гэснээр өлссөн хүмүүс юу ч хийхээс буцахгүй болж, маш их уурлаж бухимддаг. Гэвч тэрээр үргэлжлүүлэн “хэрвээ 100 шуудай будааг бүгдэд нь ижил тэнцүү хуваалаа гэхэд та нар хэдэн өдөр идэх үү, идсэний дараа та нарт юу үлдэх үү” гэж асуудаг. Би “энэ будааг худалдаж, борлуулсан мөнгөөр нь сургууль байгуулна, хожим бид энэ 100-н шуудай будааны мөнгөөр 10.000 тэр ч бүү хэл 1 сая шуудай будаа ирээдүйд худалдан авч чадах болно” гэдэг.

     Будаа арилжаалсан мөнгийг сургууль байгуулахад хөрөнгө оруулж чадсан Торасабуор Кобаяшигийн хүсэл биелэлээ боловсрол, мэргэжилтэй олон зуун залуусын хүчээр одооны Япон улсын Нийгата мужид их бүтээн байгуулалт эхэлж, өндөр хөгжилтэй аймагт тооцогддог болж, олон сайн сургууль, үйлдвэр бий болсон билээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
11 цаг 55 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06