Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Нээлттэй нийгэм форумаас шүүхийн шийдвэрийн судалгаа хийх хуульч, судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА ХИЙХ

ЭРХ ЗҮЙЧ, ХУУЛЬЧ, СУДЛААЧДЫГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ  УРЬЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Эрх зүйн хөтөлбөрийнхөө хүрээнд  шүүхийн шийдвэрийн судалгаа хийх эрх зүйч, хуульч, судлаачдыг хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Шүүхийн шийдвэрийн сан олон нийтэд нээлттэй мэдээллийн сан болохын хувьд судалгааны эргэлтэд орж, улмаар шүүхийн шийдвэрийн чанар, үндэслэл сайжрахад хөшүүрэг болох нь чухал юм. 2023 онд ННФ-ын Шүүхийн шийдвэрийн судалгааны редакцын зөвлөлөөс дараах сэдвийн хүрээнд судалгаа хийх сонирхолтой судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • Иргэний хэргийн шүүхийн шийдвэр
  1. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  2. Хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагын зарчимд хамаарах маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  3. Дампуурлын маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  4. Үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  5. Хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолой барьж байгуулах зэрэг хөршийн эрхийн маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  6. Шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр
  1. Захиргааны байгууллагын шийдвэр зохистой байх зарчмыг хэрэглэсэн шүүхийн шийдвэр
  2. Захиргааны ерөнхий хууль дахь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэсэн шүүхийн шийдвэр
  3. Татварын нөхөн ногдуулалтын актад холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  4. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  5. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааны зарчмыг тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр
  6. Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  • Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр
  1. Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэр
  2. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг)-ийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  3. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг)-ийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
  4. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр
  5. Улсын Дээд шүүхийн 2022 онд хүлээн авч шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр

Дээр дурдсан шийдвэрүүдээс сонгон тухайн хэрэг маргаан шийдвэрлэсэн нийт шийдвэрээс хангалттай төлөөлөхүйц байдлаар түүвэрлэн авч, нэгтгэсэн дүн шинжилгээ хийн хууль хэрэглээний болон бусад холбогдох санал зөвлөмжийг боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

  Судалгааны төсөл ирүүлэх судлаач, судалгааны баг нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана. Үүнд:

  • Судалгааг 2-3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой байх;
  • Судалгааны төсөв 6 сая төгрөгөөс хэтрэхгүй байх;
  • Судалгааны баг нь 3 болон түүнээс доош тооны гишүүнтэй байх;
  • Багийн ахлагч нь эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх;
  • Сонгон авсан эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийсэн туршлагатай байх;
  • Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;
  • Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон судлаачид зохих төслийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөж, өөрийн шалгуур хангаж байгааг илтгэх баримтын хамт 2023 оны 4 сарын 10-ны Даваа гарагт багтаан  fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүй болно.

Нэмэлт мэдээлэл, тодруулга шаардлагатай бол 2023 оны 3 сарын 24-ний Баасан гарагийн 16 цагаас ННФ-ын Facebook хуудсаар явагдах live уулзалтын үеэр сэтгэгдэл бичин асуух боломжтой. Утсаар болон цахим шуудангаар тусгайлсан хариу өгөх боломжгүйг анхаарна уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
8 цаг 38 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
11 цаг 34 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
Уржигдар 15 цаг 24 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
Уржигдар 14 цаг 46 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
Уржигдар 13 цаг 39 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
Уржигдар 13 цаг 12 мин
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 12 цаг 24 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
Уржигдар 11 цаг 04 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 09 мин
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46
ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ БА ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ
2026-05-05 09:09
“ОЮУТАН ПРО БОНО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:49
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО
2026-04-30 16:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-04-30 15:13
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 14 цаг 53 мин