Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо

Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг. 2023 оны илтгэлийн уралдааныг “Арилжааны хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, зохион байгуулалтын тулгамдсан асуудал”  сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Илтгэлийн уралдаанд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулийн 26 оюутан 17 илтгэл ирүүлэв. Иргэний эрх зүйн хорооны илтгэлийн уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг явуулж, 9 илтгэлийг 2 дугаар шатанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэж 2023 оны 04 сарын 21-ний өдөр ХЗҮХ-н Хуульчдын танхимд илтгэлүүдийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. 

Уралдааны шүүгчээр “Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” ХХН-н Зөвлөх үйлчилгээний секторын ахлах өмгөөлөгч Б.Оюу, МХХ-ны Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Өмгөөллийн Легал Гайд” ХХН-ийн захирал Ч.Отгонбаатар нар ажиллалаа. 

Нэгдүгээр байранд МУИС-н Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан М.Амина, Г.Батзундуй нарын “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд ногдох ашиг хуваарилах болон хөрөнгө хуваарилах зохицуулалтын тулгамдаж буй асуудал” илтгэл,

Хоёрдугаар байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн ангийн V түвшний оюутан Б.Ариунзаяагийн “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн шинж, статус, тэдгээрийн учир холбогдол” илтгэл,

Гуравдугаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Р.Тэргэлийн “Нөхөрлөлийн гишүүдийн ашиг хуваарилах зохицуулалтын онцлог” илтгэл,

Тусгай байранд ИЗОУИС-ийн ХЗС-ийн 306-р бүлгийн оюутан Б.Ариунзулын “Крипто бирж, түүний хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлүүд шалгарлаа. 

Нийт илтгэл ирүүлсэн оюутнуудадаа талархал илэрхийлье.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уржигдар 16 цаг 48 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09