Өмгөөллийн "Эл Би Партнерс" ХХК БНСУ-д "Зөвлөх үйлчилгээний өдөр" арга хэмжээ зохион байгууллаа

Монгол - Солонгосын хамтарсан Өмгөөллийн "Эл Би Партнерс" ХХК нь 10 жилийн ойгоо угтан БНСУ-ын “With You” хуулийн фирмийн өмгөөлөгч Ну Дун Хёг, Лим Тэг Сог, Жин Син Ил болон БНСУ-ын Захиргааны байгууллага болох Гадаадын иргэн харьяатын газрын захиргааны хуульч Ким Вол Сү нар хамтран доорх хоёр арга хэмжээг БНСУ-д зохион байгууллаа. Үүнд:

  1. БНСУ-д амьдарч байгаа нийт Монгол иргэддээ хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Зөвлөх үйлчилгээний өдөрлөг”-ийг 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр.
  2. БНСУ-аас МУ-д бизнес эрхлэх сонирхолтой бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Бидний энэхүү “Зөвлөх үйлчилгээний өдөрлөг”-т:

  • “Инвескор Лизинг” ХХК-ийн БНСУ дахь Төлөөлөгчийн газар лизингийн цогц үйлчилгээ үзүүлж;
  • “UA Рroperties” ХХК үл хөдлөх хөрөнгө зуучлал чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж;
  • МУ-ын засгийн газрын БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилчид БНСУ-д гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхэлж буй иргэдэд зөвлөгөө өгч;
  • БНСУ-ын хуулийн фирмийн өмгөөлөгч Ну Дун Хёг, Лим Тэг Сог, Жин Син Ил болон БНСУ-ын Захиргааны байгууллага болох Гадаадын иргэн харьяатын газрын захиргааны хуульч Ким Вол Сү нар БНСУ-ын виз, оршин суух зөвшөөрөл, хөдөлмөрийн маргаан, үйлдвэрлэлийн осол, гэр бүл, эрүүгийн  хэргийн чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгч ажилласан.

“Зөвлөх үйлчилгээний өдөрлөг”-өөр 40 гаруй Монгол иргэн Монгол, Солонгос өмгөөлөгч нараас зөвлөгөө авсан бөгөөд иргэдийн дийлэнх хувь нь оршин суух визний талаарх зөвлөгөө авсан байна.

Өдөрлөгийн үеэр БНСУ-ын Захиргааны байгууллага болох Гадаадын иргэн харьяатын газрын захиргааны хуульч Ким Вол Сү-тэй БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн визтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг буюу “КOTRA” корпорацын дэмжлэгтэйгээр Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой БНСУ-ын бизнес эрхлэгч 20 орчим хуулийн этгээдийн төлөөлөлд Монгол улсад Хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн.

Уг арга хэмжээнд МУ-аас БНСУ-д суух Элчин сайдын яамны консул Ц.Анхбаяр мэндчилгээ дэвшүүлэн МУ-ын хөрөнгө оруулалтын бодлогын талаарх мэдээллийг танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
11 цаг 12 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06