Өвөрхангай аймагт хуульчийн үргэлжилсэн сургалт болж байна

Монголын Хуульчдын холбоо нь нийслэл болон орон нутгийн хуульчдын мэдлэгийг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд холбооны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  2023 оныг хуульчийн нэр хүндийг өсгөх жил болгон зарлаж, орон нутгийн хуульчдад холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилгоор 21 аймагт орох хуульчийн үргэлжилсэн сургалтыг Өвөрхангай аймгаас эхлэн зохион байгуулж байна.

Өвөрхангай, Баянхонгор аймгийн хуульчдаас авсан судалгааны дүнд өндөр санал авсан сэдвийн дагуу хуульчдын хэрэгцээ шаардлагад нийуүүлэн хөтөлбөр боловсруулан, эхний өдрөө сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Сургалтыг Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нээж үг хэлсэн бөгөөд сургалтад прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдаас бүрдсэн нийт 40 гаруй хуульч хамрагдаж байна.

Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд дараах сэдвээр сургалт явагдана. Үүнд:

  • “Цахим гэмт хэрэг”, “Хүүхэд хамгаалал ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”  сэдвээр Хуульчдын холбооны сургагч багш, Зөвлөлийн гишүүн Г.Оюунболд;
  • “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын Хуульчдын холбооны сургагч багш, цагдаагийн хошууч, докторант Д.Энх-Амгалан;
  • “ЗЕХ §47: Захиргааны акт илт хууль бус болох нь” сэдвээр Монголын Хуульчдын холбооны сургагч багш, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, “Өмгөөллийн Анта Партнерс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Түвшинтамир.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
3
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 56 мин
МЭДЭЭЛЭЛ
3 цаг 14 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31