Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"Хуульчийн про боно өдөр-2023" өдөрлөгийн хүрээнд 3000 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт арга хэмжээ юм.

Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нотариатчдын танхим, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хил хязгааргүй хуульчид ТББ, Легал Легаси, Эм Жэй Эл Атторнейс зэрэг өмгөөллийн нөхөрлөлүүд оролцон, үйл ажиллагаагаа танилцуулж, төрийн зарим үйлчилгээг үзүүлснээс гадна 3000 гаруй иргэнд хууль зүйн болон төрийн зарим үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар 100 орчим иргэнд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажилласнаас гадна Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид Нийслэлийн  дүүргийн 19, 21 аймгийн 21 ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 8000 гаруй сурагчид “Нууцтай байх эрх” сэдвээр сургалт орлоо.

 

“Хуульчийн про боно өдөр-2023” арга хэмжээний хүрээнд Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Пробоно-Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онцлог, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулсан бөгөөд шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг нээлтийн арга хэмжээний үеэр гардууллаа.

Нэгдүгээр байранд МУИС-н Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Е.Гүлбану “Шүүхээр хамгаалуулах стратегийн өмгөөлөл ба захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт"  сэдэвт илтгэл, 

Хоёрдугаар байранд ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 221-р дамжааны оюутан М.Энхням, Н.Эрдэнэтуяа нарын "Про боно буюу хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт ба онол практикийн асуудал харьцуулсан судалгаа" сэдэвт илтгэл,

Гуравдугаар байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Л.Энхсайханы "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг санхүүжилт ба татварын системийг боловсронгуй болгох замаар сайжруулах нь" сэдэвт  илтгэл, 

Тусгай байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Э.Минжиний "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох нь" сэдэвт илтгэл мөн Шихихутуг их сургуулийн III түвшний оюутан Т.Түвшинжаргалын "Пробоно-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн эрх ашгийг төлөөлөн өмгөөлөгч нэхэмжлэл гаргах нь" сэдэвт илтгэлүүд шалгарлаа. 

"Хуульчийн про боно өдөр-2023" арга хэмжээнд идэвх санаачилга гарган оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

                                                                                                                                               

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
Уржигдар 10 цаг 03 мин
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2025-11-28 17:45
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38
"ҮНДСЭН ХУУЛИЙН АМИН СҮНС: ХАРИУЦЛАГА, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-11-25 15:41
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ 2023-2025 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН
2025-11-24 10:17
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ ӨГӨХ АЖИЛЛАГАА МАРГААШ ЭХЭЛНЭ
2025-11-20 15:54
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДЭД
2025-11-20 15:11
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-11-20 12:47
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-11-20 11:04
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-11-20 10:02
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ ГАРЛАА
2025-11-19 15:45
МЭДЭЭЛЭЛ
2025-11-18 16:38
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-11-18 10:21